АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

 

Дүүрэгт 2700 гаруй ахмад настан амьдарч байна. Төр захиргааны байгууллагаас ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр 10 ахмадыг Засаг даргын Жуух, Баярын бичгээр шагнаж урамшууллаа.

Мөн гавьяат, Ардын жүжигчид хүрэлцэн ирж урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Сар шинийн баярыг тохиолдуулан харьяалалгүй 1463 ахмад настанд 14,6 сая төгрөгийн дэмжлэг, 5 сая төгрөгийн хүндэтгэл, 90-ээс дээш настай ахмадуудад 580 мян төгрөгийн гарын бэлэг гардуулан нийт 20,1 сая төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлээд байна.

Leave a Reply