ИРГЭД ХОРООДЫН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖИЛД СЭТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА.

 

2018 оны 02 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд дүүргийн 5 хорооны Иргэдийн нийтийн хурал болж өндөрлөлөө.
3-р хорооны ИНХуралд 175 иргэн оролцсон. Иргэдээс дараах саналууд гарлаа. Тухайлбал: “Талын толгой” хэсэгт бэлэн мөнгөний АТМ машин суурьлуулах, гудамжинд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, мянганы зам дагуух “Сод Монгол” шатахуун түгээх станц нь аваарын шуудуй татаагүйг татуулах зэрэг санал гарсан.

Иргэд хорооны Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг бүрэн хангалттай гэж үнэллээ.

Leave a Reply