4-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

 

Дүүргийн 4-р хорооны Иргэдийн нийтийн хуралд 165 иргэд хүрэлцэн ирсэн. Хорооны ажлын алба, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг иргэддээ 2017 оны тайлангаа тавьлаа. Иргэдээс “Байдлаг” хэсгийн гэр цэцэрлэгийг байшинтай болгох хүчин чадлыг нэмэгдүүлэх, хорооны өрхийн эмнэлэгт автомашин нэн шаардлагатай байгааг хэлсэн.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Байдлаг” хэсгийн гэр цэцэрлэгийг байшинтай болгох тал дээр шат дараалсан арга хэмжээг авна. Өрхийн эмнэлэгийн автомашины хувьд боломж гарвал шийдвэрлэнэ” гэлээ.

Хурлаар иргэд хороон Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг бүрэн хангалттай гэж үнэллээ.