2-Р ХОРООНЫ АЖЛЫГ ИРГЭД БҮРЭН ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮНЭЛЛЭЭ.

 

Дүүргийн 2-р хорооны Иргэдийн нийтийн хуралд 95 иргэд хүрэлцэн ирсэн. Хорооны ажлын алба, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг иргэддээ 2017 оны тайлангаа тавьлаа.

Иргэдээс “Галуут” хэсэгт гэрэлтүүлэг хэрэгтэй байна, нийтийн тээврийг сайжруулах зэрэг бусад саналуудыг хэлсэн.

Энэ үеэр 2-р хорооноос ЕБС-д суралцдаг сурагчдад нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн бичгийг гардуулж, өрх толгойлсон Ц.Эрдэнэтуяад 4 ханатай гэр өглөө.

Тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Н.Ганбаатар, Ж.Мөнхцэцэг, П.Төгөлдөр нар хорооны 126 өрхөд гарын бэлгийг гардууллаа.