ҮЙЛДВЭРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИДТАЙ УУЛЗЛАА.

 

МУ-ын нүүрсний хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК, “БЗӨБЦТС” ТӨХК-ийн ажилчдад төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа. Нийт 300 гаран ажилчид хамрагдлаа.

“БЗӨБЦТС” ТӨХК-ийн ажилчид дүүрэг орон нутагтай холбоотой асуултыг асуун хариултаа авч дараах санал хүсэлтийг хэллээ.

Орон нутгийн телевизийг Univisoin, Sky media шилэн кабельд холбуулах, ӨЭМТ-ийн эмч нарыг чадвахижуулах, төв замын ачааллыг бууруулах, “Эрчим хүчний төсөл-2”-ыг дэмжиж мэдээллийг иргэдэд хүргэх, “Кореан Эйр” төгөлийг цэцэрлэгт хүрээлэн болгох, 6-9 байрны газар доорх гражийн эхлүүлэх, амины орон сууцны инженерийн шугамыг анхаарах зэрэг бусад саналыг удирдлагуудад уламжиллаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.