ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД АХМАДУУДАА БАЯРЛУУЛСААР

 

Сар шинийн босгон дээр дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадууддаа гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Хэдхэн хоногийн өмнө 1-р хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 500 гаруй ахмадуудад гарын бэлгийг гардуулж ЭМТ-д техник, тоног төхөөрөмжийг хандивласан бол өнөөдөр 3-р хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн зөвлөх Г.Ганхуяг хүрэлцэн ирж хорооны 450 ахмадад гарын бэлгийг гардууллаа.

Энэ үеэр Хүндэт төмөр замчин цол тэмдэгээр Ч.Наранцэцэг, К.Нагааш, А.Сарантуяа нар, ХАА-н тэргүүний ажилтанаар Р.Бадамжав нар шагнагдлаа.

Leave a Reply