“БАГАНУУР-УС” ОНӨААТҮГ-ЫН ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗЛАА.

 

Уулзалтанд 70 гаруй ажилтан хамрагдсан. Төр захиргааны байгууллагаас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнан, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Тус байгууллагаас дараах санал хүсэлтийг дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт уламжиллаа.

Тухайлбал: Өргөлтийн станцын /Хэрлэн/ талбайг хашаажуулах, “Наран” хорооллын цэвэр бохир ус, хэрэглээний халуун ус, шугам сүлжээг шинэчлэх зураг төсөв хийлгэх, цэвэр бохир, хэрэглээний халуун усны шугамын хамгаалалтын зураглал хийлгэх, газрын захирамж гаргуулах, ухаалаг зөөврийн усан сангийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал гарлаа.