ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД 750-ААС ДЭЭШ ОНОО АВСАН БАГШ, СУРАГЧДЫГ ТУС ТУС БҮР 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАХААР БОЛЛОО.

 

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн Галуутай” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчдын эцэг эхтэй дүүргийн удирдлагууд уулзлаа.

Уулзалтаар 2018 оныг “Боловсролын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хийж хэрэгжүүлэх ажил, боловсролын салбарт 2017 онд хийсэн ажил, “ Оюунлаг хүүхэд” хөтөлбөрийг танилцуулсан.

Мөнгөн хонхны баярыг “НҮСЭР БИШ ТӨСӨР” уриан дор дүрэмт хувцастай тэмдэглэх уриалгыг танилцуулсан ба эцэг эхчүүд 100 хувь дэмжлээ.