БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА.

 

194-р цэцэрлэг болон Насан туршийн боловсролын төвийн багш нартай уулзаж ажлын тайлангаа танилцуулахыг зэрэгцээ санал хүсэлтийг сонслоо.

194-р цэцэрлэгийн багш ажилчид: Бүтэц орон тоог нэмэгдүүлэх, одоо ажиллаж байгаа зарим албан хаагчдыг бүтэн цагийн ажилтай болгож, үндсэн ажилтнаар ажиллуулах тал дээр анхаарал хандуулах санал хэллээ.

Насан туршийн боловсролын төвийн багш ажилчид: Байгууллагын барилгын ажлыг барьж эхлүүлэхэд холбогдох байгууллагад уламжилж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарыг сургах, мэргэшүүлэх, чадваржуулахад хөрөнгө мөнгөний асуудал нэлээдгүй тулгардаг тул дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад байгууллагын гаднах орчны зам талбайг засаж сайжруулах зэрэг саналыг уламжиллаа.