ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨНГӨРСӨН ЖИЛ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛАН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.

 

Уулзалтанд нийт 138 албан хаагчид оролцлоо. Энэ үеэр 5-р хорооны жижүүр Б. Туул: “Дүүргийн анхны сургууль болох 64-р сургуулийн түүхийг архивжуулах хэрэгтэй байна” гэсэн санал хэлсэн.
ЗДТГ-ын үйлчлэгч Т.Дуламсүрэн: “Хуцаа хэсэгт инженерийн шугам хэзээ тавигдах вэ? Утааг багасгах хэрэгтэй байна” гэсэнд удирдлагын зүгээс 2018 оны төлөвлөгөөнд Хуцаа хэсэгт шугам тавигдах ажил төлөвлөгдөөгүй. 2 тарифт тоолуурыг айл өрхүүд хэрэглэж эхэлсэн нь утаа багасгахад ихээхэн нэмэр болж байгаа гэлээ
2017 оныг” Төрийн албан хаагчын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан нь үр дүн их гарсан. Гэхдээ Төрийн алба хүнд сурталгүй иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа ажилтан нь иргэдтэй зүй бусаар харьцах, ёс зүй алдсан тохиолдол нь нотлогдсон үед хатуу арга хэмжээ авч ажиллана гэж дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир онцоллоо.