БАГАНУУР ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ, ҮЙЛДВЭР АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

 

Ингэснээр нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, төсвийн сахилга батыг сайжруулахад гол зорилго нь оршиж байгаа юм. Үр дүнгийн гэрээ 30 байгууллагатай, хамтран ажиллах Санамж бичгийг 26 байгууллагтай байгуулсан юм.

Тухайлбал 2018 онд Ник Петровис ХХК-ий Багануур салбартай бензиний үнийг 50 төргөгнөөс дээш нэмэгдүүлэхгүй байхаар гэрээ байгуулсан бол “БЗӨБЦТС” ТӨХК-ий “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зэрэг нэлээдгүй ажлууд хийгдэхээр гэрээнд тусгагдсан юм.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир байгууллагын удирдлагуудыг идэвхи санаачлагатай ажилдаа үр бүтээлтэй ажиллахыг уриаллаа.