ТАХИА ЖИЛИЙН СҮҮЛИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Шуурхай хуралдааны эхэнд дүүргийн Засаг даргаас өнгөрөгч 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Өнгөрөгч хугацаанд нийт байгууллагуудад Edoc программаар 1381 албан бичиг хүргэгдсэн ба 1149 бичиг шийдвэрлэгдсэн байна.

Цагдаагийн хэлтэст өнгөрөгч 21 хоногт 126 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 11,1 хувиар буурсан ба гэмт хэрэг зөрчлийн 58,1 хувь нь гэр орон сууцанд архидан согтуурсан зөрчил эзэлж байна.
Онцгой байдлын хэлтэст өнгөрөгч 21 хоногийн хугацаанд обектийн 2, гал түймэр, эрэн хайх аврах ажиллагааны 2 дуудлагатай ажилласан ба гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор 4,5-р хорооны нутаг дэвсгэрт сургалт зохион байгуулан ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын хэлтэс 21 объектод хяналт шалгалт хийж 8 нэр төрлийн 48 ширхэг хүнсний материал хураан авч устгажээ. Мөн 9 төрлийн 44,5 кг бүтээгдэхүүн хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүн байсан бөгөөд хураан авсан байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний зүйл худалдан авахдаа хаяг шошгийг сайтар харж авахыг анхаарууллаа.
Энэ үеэр дэлхийн банкны төсөл, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийгдсэн. Дэлхийн банкнаас санхүүжигдэх “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-д 12,583 сая ам.долларын эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.