БАГАНУУРЧУУД БИД ЦАГ ХУГАЦАА АЛДАЛГҮЙ, ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ДҮҮРЭГТЭЭ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

 

Өнөөдөр Арабын нэгдсэн улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Абдуллах Абдулрахман Алтэнэйжи, УИХ-н гишүүн Ц.Мөнх-Оргил ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй уулзан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 3D,4D Эхо аппарат, ходоодны болон шулуун бүдүүн гэдэсний аппарат, багтаж байгаа юм.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийн хувьд 3-р шатлалын эмнэлгүүдэд байдаг сүүлийн үеийн үзүүлэлт бүхий аппарат ба ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр хэлэхдээ: Сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Эмч мэргэжилтнүүдийг бэлдэж чадавхижуулах тал дээр анхаарч ажиллах болно хэмээн онцоллоо.
Иргэд эмчилгээ оношлогоо хийлгэх гэж Улаанбаатар хотыг зорьж хөрөнгө мөнгө зарах шаардлагагүй бөгөөд Баганууртаа оношлуулж эмчлүүлэх боломж ийнхүү бүрдэж байгаа юм.