“Эко” хүнсний захын дотор, гадна талбай, Соёлын ордны В танхимд “Цагаан сар-2018” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2018 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа 14 хоног үргэлжлэх ба 02-р сарын 05-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 


Эко хүнсний захад 72, Соёлын ордны В танхимд 10 бизнес эрхлэгч нар үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ба үүнээс цагаан идээний 12, хэвийн боовны 8, ууц, өвчүү, мах махан бүтээгдэхүүний 45, үндэсний хувцас, гутлын 5, бөс барааны 1, ахуйн болон бэлэг дурсгалын 11 худалдаа гарсан байна.
Ил задгай мах хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхад хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэлийг Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст албан тоотоор хүргүүллээ.
Эко захад ууц 120,0-190,0 мян төг-ний хооронд, өвчүү кг нь 7000-7500 төг-ийн хооронд худалдаалагдаж байна.