ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.

 

2018 оны 02 сарын 03-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг “Багануур”  ХК, “Багануур дулааны станц” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Дээрх байгууллагуудын зүгээс тулгамдаж буй асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээл зэргийг уламжилсан юм.

Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхээр боллоо. 

Leave a Reply