ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН  БАЙГУУЛЛАА.

 

“Боловсролын хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийгмийн салбарын байгууллагуудын саналыг авч нэгтгэн 5 чиглэлийн 56 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр батлуулан, нээлтийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан. Нээлтэд БСШУС-ын сайдын ахлах зөвлөх Мөнхбат, УИХ-ын гишүүн Мөнх-Оргил, НЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ганболд, НБГ-ын орлогч дарга Дашдэмбэрэл, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Энхтөр, ЕБС-ийн төсөв, санхүүгийн мэргэжилтэн Наранцогт нар, болон дүүргийн удирдлагууд, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл нийт 280 орчим хүн оролцсон.