Багануур дүүргийн 1-р хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил 2017 онд Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Сар шинийн босгон дээр Эрүүл мэндийн төвд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий 4D эхо аппарат, ходоод шулуун гэдэсний дуран болон цусны шинжилгээ хийх иж бүрэн лабораторийг хүлээлгэн өгөхийн зэрэгцээ энэ оны 2-р улиралд багтаан 300 сая төгрөгний өртөг бүхий рентгэн аппаратыг нийлүүлэхээр амлалаа.