Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн /МИНИС/ хүрээнд Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлыг төслийн баг гүйцэтгэж байна.

Тус ажлын явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Маурисио Монтерио, Дэлхийн банкны байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, МИНИС төслийн захирал Б.Ариунчимэг, төслийн олон нийтийн харилцааны зөвлөх О.Алтай, төслийн байгаль орчин болон усны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Цэцгээ, Грийнтрендс зөвлөх багийн төлөөлөл Н.Энхбаясгалан нар өнөөдөр манай дүүрэгт хүрэлцэн ирж төр захиргааны байгууллагын удирдлага мэргэжилтэнгүүд, Эрүүл мэндийн төв, Онцгой байлын хэлтсийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар уурхайн бүс нутгийн байгаль орчин, хүн ам, нийгэм эдийн засаг, дэд бүтцийн талаар хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний судалгаа тайлангийн ажилд ашиглах тоо баримт мэдээ мэдээлэл солилцсон юм