САНАМЖ БИЧИГ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЖ БАЙНА.

Өнгөрсөн оны эхнээс дүүргийн Засаг даргын санаачлагаар Төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаггүй ААНБ, үйлдвэрийн газрын 30 удирдлагатай анх удаа Санамж бичиг, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд өнөөдөр удирдлагын зөвлөлд “Багануур дулааны станц” ТӨХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ий Багануур салбар, Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа, Нефьт хангамжийн Багануур дахь салбар, Тээвэр зохицуулалтын алба, Тэнгэр даатгал, Ард даатгал, НОБГ-ын Багануур дүүргийн байгаль хамгаалагч, “Цагаан тун” мал эмнэлэг, Хэрлэн голын сав газрын захиргаа, “Кореан эйр” нислэгийн компаний Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын удирдлагууд гэрээний хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа.

ААНБ, үйлдвэрийн газрын удирдлагууд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн байх бөгөөд дүүргийн удирдлагын зөвлөлөөс 2018 онд гэрээгээ үргэлжлүүлэн байгуулах төдийгүй гэрээнд тодорхой ажлуудыг тусгахаар саналаа илэрхийллээ.