Дүүргийн Засаг дарга цахим хуралд оролцож мэдээлэл хийлээ.

Монгол улсын Засгийн газраас баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор 21 аймаг, Нийслэл, 9 дүүрэгт аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил, нийт үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл, цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг сонсч Засгийн газраас үүрэг чиглэл өгөх цахим хурал 2018.01.17-нд зохион байгуулагдлаа. Тус хуралд 21 аймаг, Нийслэл, 9 дүүргийн Засаг дарга нар оролцож мэдээлэл хийлээ.
Багануур дүүрэгт :
Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны А/173 дугаар захирамжаар 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 2017 оны 5 дугаар сард үйлдвэрлэлийн тооллого явуулах арга зүйн сургалтад хамрагдан дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж буй хүнсний болон хөнгөн, хүнд, хөдөө аж ахуйн салбар, үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа гаргасан. ЖДҮ-ийн талаар ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, өнөөгийн үйл ажиллагааны байдал, ирээдүйд өсөн дэвжих өргөжих тухай, бүтээгдэхүүний танилцуулга зэргээр дэлгэрэнгүй судалгааг хийсэн бөгөөд 2018 оны 2-р сарын 15–н гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Багануур дүүрэгт хүнсний үйлдвэрлэл 12, нэхмэлийн үйлдвэрлэл 3, Хувцас үйлдвэрлэл 3, Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл 4, химийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэл 1, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн-7, Сүү цагаан идээ үйлдвэрлэгч-6 , Усны үйлдвэр -1, Зайрмаг-1, ажлын бээлийний үйлдвэр-1, жааз, хэвлэлийн үйлдвэр-4, гутлын үйлдвэр-6, /хувиараа/, эсгийний үйлдвэр-3, Тавилгын үйлдвэр-1, Био ялзмаг бордоо 1, Вакум цонхны үйлдвэр-4, блокны үйлдвэр 2, хувиараа 8, Оёдол 70, Төмрийн 1 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд нано технологи, аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, томоохон болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Үүний хүрээнд “Ноос, ноолуур гүн боловсруулах” үйлдвэр, Монхимо эмийн үйлдвэрийн “Адуу” брэндийн болон бусад бүтээгдэхүүнийг экспортод гаргах ажлыг бодлогоор дэмжих, Нүүрс гүн боловсруулж, дизель түлш, битум үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна.Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг бодлогоор дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөр дамжуулан 31 байгууллагатай гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын хувцас, сурагчийн дүрэмт хувцсыг дүүрэгт үйлдвэрлэж 2017 онд 215,635,400 төгрөгийн борлуулалтыг хийсэн ба 2018 онд уг ажлыг үргэлжлүүлэн борлуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн үр ашигтай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хамтран ажиллах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дүүрэгт зохион байгуулах, Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, иргэдэд танилцуулах, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулах, бүтээгдэхүүн борлуулалтыг экспортод гаргах чиглэлээр Худалдаа аж үйлдвэрийн танхимтай санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply