БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг нар дүүрэгт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг рүү чиглүүлэх, Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, туршлага судлахад хамтран ажиллахаар 2018.01.12-нд санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮХАҮТ-ийн гишүүн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон  гадаадын хөрөнгө оруулагчдыг Багануур дүүргийн бизнес эрхлэгчидтэй холбох, дүүрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгон бодлогоо чиглүүлж байгаа газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил бизнесийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээнд оролцон талуудыг зохион байгуулалтаар хөгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг, үзүүлэх, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, экспо, бизнес уулзалт арга хэмжээнүүдэд Багануур дүүргийн бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжиж оролцуулах, Багануур дүүрэгт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зуучилж арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийг үндэсний болон гадаадын компаниудын туршлага судлах аялал, арга хэмжээнд оролцуулах, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулах, шинэ технологи, тоног төхөөрөмжийн мэдээллийн дэмжлэг үзүүлэх, гадны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгэд зуучлах үйлчилгээ үзүүлэх, дүүргээс санаачлан зохион байгуулж  байгаа хурал, уулзалт, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнд байр танхим, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болон гар урлалын бүтээлийг сурталчлах, борлуулахад нь дэмжлэг үзүүлэх; гурваас дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг, мөн нийт гишүүдийн 3/1 нь хоёроос доошгүй хөгжлийг бэрхшээлтэй иргэд байдаг аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг нь нэмэгдүүлэхэд нь хөнгөлттэй зээл тусламжид хамруулахад дэмжих; хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг бизнес эхлэхэд нь гарааны бизнесийг дэмжих, гарааны бизнесээ хөгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зуучлахад хамтран ажиллана.

Leave a Reply