“Сар шинэ-2018” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Дүүргийн Засаг даргын 2018.01.09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн дагуу удахгүй болох сар шинийн баярыг угтан дүүргийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах, иргэдэд төвлөрсөн цэгүүдээс бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой, хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах зорилгоор дүүргийн “Эко” хүнсний захын гадна талбай, Соёлын ордны В танхимд 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 14-ныг дуустал хугацаанд мах, сүү, ууц, цагаан идээний “Сар шинэ-2018” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Харилцах утас: 70210207

Leave a Reply