БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД БҮТЭЦ,ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА БОЛОН ТАМХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
Бүрдүүлэх материал
СОГТУУРУУЛАХ УНДАА:
Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
- Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /суутгагчийн дугаарыг бичсэн байна/
- Гадна, дотно тохижилтын зураг
- Стандартын шаардлага 90% ба түүнээс дээш хувь хангасан байх
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Багануур дүүргийн Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд/
Тусгай зөвшөөрөл шинээр авахад
- Баар 2.250.000 төгрөг
- Хүнсний дэлгүүр 1.300.000 төгрөг
- Кафе 380.000 төгрөг
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад
- Баар 900.000 төгрөг
- Хүнсний дэлгүүр 400.000 төгрөг
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:
Голомт банк Татварын хэлтсийн 4605100342 дансанд тушаана.
Гэрчилгээний үнэ ЗДТГ-ийн нэмэлт данс 100200255404 дансанд тушаана.