Согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт хийлээ.

IMG_1996“Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиудын хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчилан таниулах, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 тоот захирамж, Багануур дүүргийн Засаг даргын А/166, А/252 дугаар захирамжийн хэрэгжилт, худалдан борлуулж буй архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд баталгаажилт хийгдсэн эсэх асуудлыг хамруулан шалгалаа. Шалгалтанд Багануур дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 аж ахуйн нэгжийн 7 хүнсний дэлгүүр, 4 баар шалгалтанд хамрагдлаа. Цагдаагийн хэлтэстэй хамтран шөнийн шалгалтыг зохион байгуулан ажилласан. Хяналт шалгалтын талаар газар дээр нь орон нутгийн BBS телевизэд яриагаар мэдээлэл өгсөн. IMG_1866Шалгалтын явцад дотоодын хяналт шалгалт хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой 16 зөрчил илэрлээ. Шалгалтаар ихэнх хоолны газрууд хоолны дээж аваагүй, тэмдэглэл хөтлөөгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй,  угаасан аяга тавгыг угаалгын ажлын байрны хэсэгт ил задгай дахин бохирдох нөхцөлд хадгалсан, хоол хийдэггүй дан ганц архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, “Тэргэл дэвжих” ХХК-ий “Тэргэл” хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан “Өгөөмж архад” ХХК-ий хаяг шошгын зөрчилтэй, үйлдвэрлэсэн он сар өдөргүй рулет, гурилан боов, “СҮҮ” ХК-ий шинэ тараг хугацаа дууссан, зөрчлүүдийг илрүүлж газар дээр нь буцаан олголтыг хийлгүүлсэн, мөн хүнсний дэлгүүрт хүнсний барааны чанарт нөлөөлөх ахуйн бараа, жижиг савлагаатай газ зарж байсан, тусгай зөвшөөрлөө үзүүлээгүй, сунгасан эсэх нь тодорхойгүй зөрчлийг илрүүлэн, арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллав. Шалгалтаар илэрсэн 16 зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 3-г үйлдэн гаргаж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.