БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ИЛТГЭХ ХУУДАС
Багануур дүүргийн 47 байгууллагын архивын баримтад нэгдсэн тооллого явуулсан тухай
2017 оны 10 дугаар сарын 25 Багануур дүүрэг
1.Нийслэлийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/688 тоот захирамжийг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын А/354 дугаар захирамжаар архивын нэгдсэн тооллого явуулах үүрэг бүхий салбар комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, байгууллагуудын тооллогын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.
Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, гишүүдэд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа, ТЗУХ-н мэдээллийн технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн, ТЗУХ-н хороо, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа, ИТХ-ын архивын эрхлэгч, аж ахуйн нярав Ө.Мөнхбаяр, Боловсролын хэлтсийн статистик мэдээ, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн О.Цэрэнбат, нарийн бичгийн дарга ТЗУХ-н архив, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Түвшинжаргал нар томилогдон 2017 оны 9-р сарын 18-наас 10-р сарын 25-ны өдрүүдэд тооллогын ажлыг зохион байгууллаа.
Архивын баримтад нэгдсэн тоолого явуулах арга
зүйн гарын авлагыг 47 байгууллагад хүргүүлэхийн зэрэгцээ тооллогын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтыг 45 байгууллагын архив хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
2.1 Дүүргийн дэргэдэх 46 байгууллагын баримтын нэгдсэн дүн мэдээ
№ | Байгууллагуудын нэр | Цаасан суурьт | Тусгай төрлийн | |||||
Байнга | 70 жил | Түр | Зураг төслийн баримтын бүртгэл | Дүрс бичлэгийн баримтын бүртгэл | Цахим гэрэл зургийн баримтын бүртгэл | Гэрэл зургийн цомгийн бүртгэл | ||
1 | Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал | 403 | 80 | 259 | 0 | 2 | 0 | 2 |
2 | Захирагчийн ажлын алба | 37 | 5 | 20 | 0 | 0 | 0 | 0 |
3 | Татварын хэлтэс | 56 | 69 | 894 | 0 | 0 | 0 | 0 |
4 | Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс | 118 | 646 | 678 | 0 | 0 | 0 | 0 |
5 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс | 204 | 70 | 2323 | 2 | 0 | 65 | 0 |
6 | Худалдан авах ажиллагааны алба | 118 | 20 | 175 | 0 | 0 | 10 | 0 |
7 | Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв | 13 | 61 | 72 | 0 | 2 | 0 | 107 |
8 | Газрын алба | 267 | 0 | 14 | 0 | 8 | 0 | 0 |
9 | Дотоод аудитын алба | 42 | 9 | 99 | 0 | 0 | 0 | 0 |
10 | НЗӨСТ | 212 | 124 | 343 | 0 | 1 | 0 | 4 |
11 | Статистикийн хэлтэс | 56 | 12 | 53 | 0 | 0 | 0 | 0 |
12 | Онцгой байдлын хэлтэс | 265 | 90 | 321 | 3 | 9 | 0 | 0 |
13 | Эрүүл мэндийн төв | 95 | 248 | 805 | 0 | 0 | 0 | 0 |
14 | ҮТП ОНӨТҮГ | 37 | 0 | 12 | 0 | 1 | 8 | 0 |
15 | Автожим ОНӨААТҮГ | 110 | 23 | 524 | 3 | 0 | 0 | 0 |
16 | Багануур-Ус ОНӨААТҮГ | 269 | 51 | 1261 | 6 | 11 | 0 | 0 |
17 | Албан бус насан туршийн боловсролын төв | 87 | 13 | 189 | 0 | 0 | 0 | 0 |
18 | Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс | 98 | 86 | 7 | 0 | 0 | 0 | 0 |
19 | Соёлын ордон | 51 | 44 | 153 | 14 | 0 | 0 | 0 |
20 | Биеийн тамир, спорт хороо | 125 | 9 | 59 | 0 | 0 | 0 | 0 |
21 | Усан спорт боулингийн төв | 63 | 18 | 72 | 0 | 0 | 0 | 0 |
22 | Ахмадын хороо | 37 | 37 | 74 | 0 | 0 | 0 | 0 |
23 | Улаан загалмайн хороо | 124 | 22 | 135 | 0 | 0 | 0 | 0 |
24 | Боловсролын хэлтэс | 51 | 33 | 55 | 0 | 0 | 0 | 0 |
25 | “Гүн галуутай” цогцолбор сургууль | 44 | 55 | 2140 | 0 | 0 | 0 | 0 |
26 | Боловсрол цогцолбор сургууль | 219 | 279 | 6348 | 2 | 0 | 0 | 5 |
27 | 125-р сургууль | 24 | 12 | 256 | 0 | 0 | 0 | 0 |
28 | 131-р цэцэрлэг | 190 | 47 | 154 | 0 | 0 | 0 | 0 |
29 | 132-р цэцэрлэг | 158 | 38 | 139 | 0 | 0 | 0 | 18 |
30 | 138-р цэцэрлэг | 124 | 25 | 152 | 0 | 0 | 0 | 8 |
31 | 139-р цэцэрлэг | 124 | 45 | 147 | 0 | 0 | 0 | 0 |
32 | 142-р цэцэрлэг | 125 | 41 | 182 | 0 | 0 | 0 | 0 |
33 | 194-р цэцэрлэг | 30 | 6 | 67 | 1 | 0 | 0 | 0 |
34 | 193-р цэцэрлэг | 14 | 6 | 37 | 0 | 0 | 0 | 0 |
35 | 235-р цэцэрлэг | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
36 | 241-р цэцэрлэг | 9 | 1 | 10 | 1 | 0 | 0 | 0 |
37 | 1-р хороо | 14 | 0 | 154 | 0 | 0 | 0 | 0 |
38 | 2-р хороо | 23 | 25 | 121 | 0 | 0 | 0 | 0 |
39 | 3-р хороо | 13 | 21 | 129 | 0 | 0 | 0 | 0 |
40 | 4-р хороо | 17 | 44 | 125 | 0 | 0 | 0 | 0 |
41 | 5-р хороо | 37 | 9 | 79 | 0 | 0 | 0 | 0 |
42 | 1-р хорооны ИНХ | 49 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
43 | 2-р хорооны ИНХ | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
44 | 3-р хорооны ИНХ | 36 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
45 | 4-р хорооны ИНХ | 38 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
46 | 5-р хорооны ИНХ | 40 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Нийт | 4287 | 2424 | 18837 | 32 | 34 | 83 | 144 |
Нийт цаасан суурьт байнга хадгалах 4287, 70 жил хадгалах 2424, түр хадгалах 18837 баримт, тусгай төрлийн: зураг төслийн баримт 32, дүрс бичлэгийн баримт 34, цахим гэрэл зургийн баримтын бүртгэл 83, гэрэл зургийн цомгийн бүртгэл 144 нийт 25841 баримт тоологдсон байна.
2.2 Архивын байр, хадгалалтын хэрэгслийн мэдээ:
Нийт 47 байгууллагаас шаардлага хангасан архивын өрөө, тоног төхөөрөмжтэй 12, цаашид тохижуулах шаардлагатай 21, архивын өрөөгүй баримтаа сейфэнд хадгалдаг 9, шүүгээнд хадгалдаг 5 байгууллага байна.
2.3. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын цаасан суурьтай баримтын мэдээ:
№ | Хадгаламжийн нэгжийн бүртгэлийн нэр | Хадгаламжийн нэгжийн бүртгэлийн оны хязгаар | Хадгаламжийн нэгжийн тоо |
1 | Байнга | 1978-2016 | 781 |
2 | 70 жил | 1985-2016 | 111 |
3 | Түр | 2003-2016 | 891 |
Нийт 1783 баримтын тооллого хийсэн байна.
2.4 Дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийсэн байгууллагуудын баримтын дүн мэдээ
№ | Хөмрөг үүсгэгч байгууллага | Хөмрөгийн дугаар | Он цагийн хязгаар | Баримтын тоо |
1 | Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал | 01 | 1978-1992 | 77 |
2 | Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар | 02 | 1978-2016 | 781 |
3 | 1-р хороо | 03 | 2003-2013 | 29 |
4 | 2-р хороо | 04 | 1998-2013 | 41 |
5 | 3-р хороо | 05 | 2005-2014 | 30 |
6 | 4-р хороо | 06 | 2004-2013 | 50 |
7 | Боловсролын хэлтэс | 07 | 1992-2011 | 49 |
8 | Татварын хэлтэс | 08 | 1992-2011 | 95 |
9 | Соёлын ордон | 09 | 1985-2011 | 80 |
10 | Биеийн тамир спорт хороо | 10 | 1983-2011 | 65 |
Нийт | 10 | 1978-2014 | 1297 |
- Илэрсэн зөрчил дутагдал, авсан арга хэмжээ:
Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Соёлын ордон, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, 131-р цэцэрлэг, 132-р цэцэрлэг, 194-р цэцэрлэг, 142-р цэцэрлэг зэрэг 8 байгууллагын тооллогын явцад байнга хадгалах хадгаламжийн нэгжийг 250 хуудаснаас хэтрүүлэн үдсэнийг хэд хэдэн боть болгож үдэх, хавтас солих, хуудсыг дугаарлаагүй, нүүр бичилтэнд эхэлсэн, дууссан огноо, хуудасны тоог зохиомлоор бичсэн, дотоод товьёг, ашиглалтын хуудас байхгүй, нүүр бичилт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул баримтын техник боловсруулалт хийж, бүртгэлүүдийг шинэчлэн гаргаад байна.
Эрүүл мэндийн төв: 1986-1989 оны цалингийн баримтууд зөөлөн цаастай байсан учир элэгдэлд орсон баримтуудыг сэлбэн засч 1986-1988 оны цалингийн баримтуудаас дутагдсан саруудын баримтыг олж илрүүллээ.
Боловсрол цогцолбор сургууль: 2013 онд 1981-2003 хүртэлх 70 жил хадгалах цалингийн баримтаас цалингийн тооцооны хүснэгт ялгах ажил хийгдсэн. Ялгалт хийгдсэн цалингийн тооцооны хүснэгтэд дахин нягтлан шалгалт хийж, элэгдэлд орж урагдаж, ноорсон баримтуудыг сэлбэж засах, хуудсыг дугаарлаж дотоод товьёг хийх, баталгааны хуудас бичих зэргээр дахин техник боловсруулалт хийгдэж байна.
4-р хороо: Тус хороо нь архивын өрөөгүй байсан ба хорооны ажлын алба өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хорооны цагдаагийн хэсгийн байрны арын өрөөг ашиглан архивын өрөө болгон тохижуулж, архивын баримтын хадгалалтын чийг, дулаан гэрэл, ариун цэврийн эрүүл ахуйн болон хамгаалалтын тохиромжтой нөхцлийг бүрдүүлээд байна. Тооллогоор 2000 оноос хойш архивлагдаагүй байсан мал тооллого, тэжээвэр амьтадын судалгаа, хэсгийн ахлагч нарын цагийн бүртгэл, тайлан төлөвлөгөө гэх мэт баримтуудыг цэгцлэн үдэж стандартын дагуу архивласан байв.
Усан спорт боулингийн төв: Байгууллагын архивын баримтын нэгдсэн тооллогоор санхүүгийн холбогдолтой 21, бусад 2, нийт 23 хадгаламжийн нэгж дутсан зөрчил илэрсэн ба тус төвийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаар /”Архивын баримт эрж сурвалжлах тухай”/ захирамжийн дагуу дутсан хадгаламжийн нэгжийг эрж хайх ажлыг эхлүүлсэн ба санхүүгийн холбогдолтой 8, боловсон хүчний холбогдолтой 1 хадгаламжийн нэгжийг олж нөхөн бүрдүүлж, 14 хадгаламжийн нэгжийг эрж хайх ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Архивын баримтын тооллогоор 110 хадгаламжийн нэгжийн бүртгэл явснаас олон оны баримтыг нэг хавтас болгон үдсэн, хуудас дугаарлаагүй, буруу дугаарласан, хадгаламжийн нэгжийн гарчгийг буруу бичсэн, архивын нүүр хуудсанд дардас тэмдэг дараагүй, ашиглалтын хуудас, баталгааны хуудас хийгдээгүй гэх мэт зөрчилтэй байсан хадгаламжийн нэгжүүдийн зөрчлийг арилган 153 хадгаламжийн нэгж болгон залруулга хийж, стандартын дагуу архивласан.
194 –р цэцэрлэг: 2014, 2016 оны зарим баримтын хуудасны тоо зөрсөн, архивын баримт задгай тавиурт байсныг заавар зөвлөгөө өгч тусгай өрөө гаргуулж, баримтыг дахин шалгаж, дугаарлаад архивт хийх ажлыг зохион байгууллаа.
- Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, ББНШК-ын шийдвэр, үйл ажиллагаа.
– Бүх байгууллагуудын баримт бичиг нягтлан шалгах комссын үйл ажиллагааг тогтмолжуулах
– Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьтай баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.
Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах боломжтой юм.
- Хяналтын тооллогын талаар:
Дүүргийн салбар комиссын гишүүд хяналтын тооллогыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 138-р цэцэрлэг, Багануур –Ус ОНӨААТҮГ-т 2017 оны 10-р сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
№ | Байгууллагын нэр | Авбал зохих оноо | Авсан оноо | Үнэлгээ |
1 | Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс | 100 | 92 | Бүрэн хангалттай |
2 | Багануур-ус ОНӨААТҮГ | 100 | 71 | Хангалттай |
3 | 138-р цэцэрлэг | 100 | 86 | Хангалттай |