Байгууллагуудын удирдлага, өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Байгууллагуудын удирдлага, өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн хэмжээнд smartcity.mn программын ашиглалтыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран байгууллагуудын удирдлага, өргөдөл, гомдол хариуцсан албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа дүүргийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 2017 оны 3 дугаар улирлын байдлаар танилцуулж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил smartcity.mn программ ашиглахын ач холбогдол, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, программтай холбоотой асуултанд хариулт өглөө. Сургалтад нийтдээ 44 байгууллагын 81 албан хаагч хамрагдлаа.

Leave a Reply