Асран хамгаалах хүнгүй ганц бие ахмадыг улсын асрамжинд явуулахаар боллоо

Төр иргэнийхээ төлөө ажиллах учиртай. Хэн юу хийв гэдгийг хэний амьдралд юу өөрчлөгдсөнөөр хэмжиж болох юм. Тэгвэл дүүргийн 5 дугаар хорооны иргэн, ганц бие ахмад настан Лувсан овогтой Дамдинг улсын асрамжийн газарт явуулах боломж бүрдлээ. Яагаад энэ иргэндээ хүрсэн шийдвэр юм бэ гэж та гайхаж болох юм. Өмнө нь дүүргийн НХҮХ-ээс удаа дараа асрамжийн газарт явуулахаар хөөцөлдөж байсан хэдий ч тэтгэврийн өндөр зээлтэй учраас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу авах боломжгүй гэсэн хариу авч байжээ. Уг ахмад настан нь 2012 оноос хойш тэнэмэл байдалтай амьдарч байгаа бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагаас ХАХНХЯ болоод НХҮЕГ-т хандаж уг ахмад настанг Батсүмбэрийн асрамжийн газарт явуулах болсон байна. Л.Дамдинг Батсүмбэрийн улсын асрамжийн газарт хүргэж өгөх зардал 219400  төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарãалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.