ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:
• Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй. /Сар бүр 40.0 төг/
• 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй. /Сар бүр 50.0 төг/
• Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
• 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй. /Улиралд 240.0 төг/
Иргэн та харъяа хорооныхоо Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан тэтгэмж авах хүсэлт гаргахдаа доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө. Бүртгэлийн хугацаа 2017.01.13-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул та бүхэн яаралтай ирж бүртгүүлнэ үү.
Жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах иргэн:
• өргөдөл;
• 1 хувь зураг;
• иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
• баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
• жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрхийн, сум, хорооны эрүүл мэндийн төвийн эмчийн
• тодорхойлолт.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан эх хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ гарган дараах материалыг бүрдүүлнэ.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:
• өргөдөл;
• 1 хувь зураг;
• иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
• хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
• хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
• Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
• баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:
• өргөдөл;
• иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
• хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
• ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
• баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
• гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

0-18 хүртэлх насны Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:
• өргөдөл;
• 1 хувь зураг;
• нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
• баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
• хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
• нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Leave a Reply