ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС НОМИНАЦИЙН эзнээр Гүн галуутай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Дэлгэрцэцэгийн Хандсүрэн тодорлоо.

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баяр хүргэж, шагнал гардуулсан. Үүний хүрээнд ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС НОМИНАЦИЙН эзнээр Гүн галуутай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Дэлгэрцэцэгийн Хандсүрэн тодорлоо.

Д.Хандсүрэн 2017.05.17-ны өдөр гал түймэр гарч байсан айлаас 4 настай Цэнгүүн хүүг найз Г. Бавуухандын хамтаар гэрээс нь гарган амийг нь аварсан юм.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Д. Хандсүрэн Г. Бавууханд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, үеийн найз нөхдөө манлайлж, үлгэр дууриалал болж яваарай гэж ерөөн гарын бэлгийг гардууллаа.

Leave a Reply