166 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа

Still0902_00000Хичээлийн шинэ жил эхэлж хүүхэд бүх хөөр баяраар дүүрэн сургуулиа зорьж байна. Хичээлийн шинэ жилийн босгон дээр буюу энэ 8 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав 166 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардуулан өглөө. Үүнд СӨБ-ын бэлтгэл бүлгийн 30, ЕБС-ийн 1-5-р ангийн 136 хүүхэд хамрагдсан байна. Still0902_00002Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдарч буй, хагас болон бүтэн өнчин, нэн ядуу өрхийн 100 хүүхдэд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс, 66 хүүхдэд Нийслэлийн Засаг даргаас хичээлийн хэрэгслэл бэлэглэснийг ийнхүү гардуулан өгсөн байна. Дүүргийн таван хорооноос хамрагдсан байдлыг харуулбал 1-р хорооноос 23, 2-р хорооноос 24, 3-р хорооноос 27, 4-р хорооноос 42, 5-р хороо 50 хүүхэд тус бүр хамрагджээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.