ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

 

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг МУ-ын үндсэн хуулийн 33-р зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн 1- дэх заалтыг үндэслэн МУ-ын төрийн дээд одон медалиар болон яамны шагналуудаар шагнаж урамшууллаа.

Алтан гадас одонгоор” Багануур сувилал” ХХК-ийн их эмч Ц. Дуламсүрэн, 5-р хорооны өндөр настан Л.Хашчулуун, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Боловсрол” цогцолбор сургууийн сургалтын менежер Ц.Ононтунгалаг биеийн тамирын багш Б. Энхбат нар шагнагдлаа.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны шагналаар-5, БСШУСЯ-ны шагналаар-2, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шагналаар-4, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны шагналаар-2, Барилга хот байгуулалтын яамны шагналаар-4, Эрчим хүчний яамны шагналаар-2, Сангийн яамны шагналаар-4, Нийслэл Дүүргийн ИТХ, Засаг даргын шагналаар-6 нийт 33 иргэн шинэ оны босгон дээр шагналаа гардан авлаа.

Шагнал авсан хүмүүстээ баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Leave a Reply