ОЧИР ТАЯГНЫ ЭРЭЛД ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Энэ жил харшийн сүлд модны наадмыг “ ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ ХҮҮХЭД БҮРТ”  CHALLENGE хэлбэрээр зохион байгуулснаар онцлог болж байна.  Дүүргийн хэмжээнд 300 хүүхэд оролцож байгаа бөгөөд 2017 онд урлаг,сурлага, спортоороо манлайлсан манлайлагч 5 хүүхдийг шалгарууллаа.

Оюунлаг хүүхдээр Боловсрол цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч С.Самбуу, Манлайлагч хүүхдээр 125-р сургуулийн 12-1 ангийн сурагч М.Хулан, Бүтээлч хүүхдээр 125-р сургуулийн 10-2 ангийн сурагч Х.Оломбаяр, Тамирчин хүүхдээр Гүн Галуутай цогцолбор сургуулийн 7-5 ангийн сурагч Г.Маралгуа, Авъяаслаг хүүхдээр Гүн Галуутай цогцолбор сургуулийн 12-5 ангийн сурагч Б.Сүх-Эрдэнэ нар тодорч шагналаа гардан авлаа.

Баярын үеэр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир: “Улиран одож буй 2017 онд дүүргийн маань хүүхэд багачууд та бүхэн  амжилт, бүтээл арвинтай байсныг тань онцлон дуулгаж,  та бүхэндээ баяр хүргэн талархал илэрхийлье.  Хззхэд байгчуудын амжилтаас дурьдвал:

7  хоногийн өмнө Малайзын Куала  Лампур хотноо зохион байгуулагдсан 75 орны 9500 хүүхэд оролцсон цээж тооллын Соробан сампингийн ОУ-ын тэмцээнд  125 дугаар сургуулийн 43 ангийн сурагч Бүрэнбаярын Намуунтуул оролцож мөнгөн цомын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит Гүнгалуутай цогцолбор сургуулийн  11-1 ангийн сурагч Хандсүрэн гал түймэрийн аюулаас хүүхдийн амь нас аварч Монгол Улсын “Энэрэнгүй үйлстэн” хүүхдээр шалгарч шагналаа гардан аваад байна.

Зүүн бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиадад Д.Нацагдоржийн нэрэмжит Гүнгалуутай цогцолбор сургуулийн 8-4 ангийн сурагч Маралмаа мөнгөн медаль,  Мөнххүслэн хүрэл медаль, Боловсрол цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч Халиун мөнгөн медаль, Самбуу хүрэл медаль,  12-3 ангийн сурагч Жавхлан хүрэл медаль, 125-р сургуулийн 3-2 ангийн сурагч Наранзул алтан медаль, Сод сургуулийн багш Амарсайхан мөнгөн медаль тус тус хүртэж нийт 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл  медаль хүртсэн амжилт гарсан зэрэг бусад олон олон ажмилтаар 2016 оноо үдэж байгаад талархаж байна” гэлээ.

 

Үүний дараагаар өвлийн өвгөн аав морилон ирж шилдэг хүүхдүүдэд гарын бэлгийг гардуулан өглөө.

 

Leave a Reply