ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН АНХААРАЛД

#ТӨРИЙН_БАЙГУУЛЛАГЫН_НЯГТЛАН_БОДОГЧ_НАРТ
УИХ-ын 2017 оны 67-р тогтоолын 1- дэх заалт, Засгийн газрын 2017 оны 52-р тэмдэглэлд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300,000 /Гурван зуун мянга/ төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Дээрх тогтоол, шийдвэрээр төрийн албан хаагчид олгож байгаа үр дүнгийн урамшууллын орлого нь #Хувь_Хүний_Орлогын_Албан_Татварын_Тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д заасан цалин хөдөлмөрийн хөлс шагнал, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод хамаарах тул уг орлогоос хуульд заасны дагуу татвар суутган тооцно.

ЖИЧ: Цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгасан татвараа #Голомт_банк 4605102931 тоот дансанд тушаана уу

 

Leave a Reply