“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ЗАГВАР СУРГУУЛЬ” ТӨСӨЛ

 

Эрүүл мэндийг дэмжигч загвар сургууль төслийг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэнгдийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын 9 сургуулийн 1440 хүүхэд, 1350 эцэг эх, 270 багш, ажилчид хамрагдлаа.

ДЭМБ, НҮБ-ын ХАС, ХС-ийн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийг дэмжигч загвар сургууль байгуулж, сурагч, багш, эцэг, эхчүүдэд зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг нийгмийн эрүүл мэндийн сургалтыг цогцоор зохион байгуулж, сургуулийн орчинг хүүхдэд ээлтэй болгох замаар сурагчдын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрүүл амьдралын зөв дадалыг эзэмшүүлэх зорилготойгоор “Эрүүл мэндийн дэмжигч сургууль” төсөл боловсруулагдаж хэрэгжсэн болно.

Төслийн тавьсан зорилт нь ЕБС-ын 9 настай буюу 4 дүгээр ангийн сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан эрүүл амьдралын зөв дадалыг эзэмшүүлж төлөвшүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг зорилтот бүлгийн өвөрмөц хэрэгцээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулах замаар эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сурагчдын өвчлөлийг бууруулах юм.

Бид төслийн хүрээнд Сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан өнгөт гарын авлагыг боловсруулсан ба сурагч нар нь гарын авлага дээр өөрсдөө бие даан суралцах бүрэн боломжийг ханагж өгсөнөөрөө илүү үр дүнтэй юм.

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 9 сургуулийн 1350 эцэг эхчүүд, 270 багш нарт сургалтыг гарын авлагын дагуу 3 бүлэг хичээл зааж, зөвлөгөө өглөө. Эцэг эхчүүд зөв хооллолтын мэдлэг олгох сургалт их таалагдсан.

Сургалтын үр дүн

Жингийн хувьд Нийт хүүхдүүдийн 54.6% нь хэвийн жинтэй байсан ба үүнээс хувийн сургуулийн хүүхдүүдийн 3.6% нь тураалтай байв. Харин нийт сурагчдын 3.4% нь өсөлт хоцролттой, хувийн сургуулийн хүүхдүүдийн 4.5% нь таргалалттай байна

Улсын болон хувийн сургуулийн сурагчдын мэдлэгийг 18-н асуумжаар, сургалтын эхлэхийн өмнө, сургалт явуулж дууссаны дараа үнэлэхэд улсын сургуулийн сурагчид сургалтын өмнө 4.07 оноо авсан бол сургалтын дараа 7.9 оноо авч сурагчдын мэдлэг сайжирсан бол хувийн сургуулийн сурагчид сургалтын өмнөх оноо 3.6 байсан бол сургалтын дараа 8.5 болж сайжирсан нь статистик хамаарал бүхий байв

Нийт сурагчдын мэдлэгийг сургалтын өмнө, болон дараагаар харуулахад сурагчдын дунд өдөр тутмын энерийн эх үүсвэр, сүүн цагаан идээ, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг нийт сурагчид сайн мэддэг бол үр тарианы бүлгийн хэрэглээ, зохистой хооллох, зөв амьдралын хэв маяг, хүнсний ногооны агууламж, гараа зөв угаах зэрэг мэдлэг нь сургалтын өмнө муу байсан бол сургалтын дараа нийт сурагчдын мэдлэг статистик хамаарал бүхий сайжирсан байв

Сурагчдын хандлагыг сургалтын өмнө дараагаар үнэлэхэд хувийн сургуулийн сурагчдын 23.4% нь хүнсний ногоог өдөр бүр хэрэглэдэггүй гэсэн хандлагатай байсан бол сургалтын дараа 64% болж нэмэгдсэн, хүнсний ногоо заримдаа хэрэлэдэг гэсэн хандлага сурагчдын 55.9% -д нь байсан бол сургалтын дараа 15.3% буурсан байв.

Улсын сургуулийн сурагчдын хувьд дээрх хандлага нь хүнсний ногоог өдөр бүр хэрэглэдэггүй гэсэн хандлага сургалтын өмнө сурагчдын 32.3% байсан бол сургалтын дараа 53.1% болж өссөн бол хүнсний ногоо заримдаа хэрэглэдэг гэсэн хандлага улсын сургуулийн сурагчдын 56.3% эзлэж байсан бол, сургалтын дараа 12.5% болж буурсан байна.

Өглөөний цайны хэрэглээ

Нийт сурагчдаас өглөөний цайгаа тогтмол уудаг эсэх хандлагыг судлахад сургалтын өмнө өдөр бүр өглөөний цайгаа уудаг сурагчдын тоо маш бага 285 (19.8%) байсан бол сургалтын дараа 981 (68.1%) болж өссөн нь сурагчдын дундаж өглөөний цайны ач холбогдлыг ойлгосон хандлага ажиглагдлаа.

Өглөөний цайг заримдаа л уудаг гэсэн хандлага сургалтын өмнө нийт сурагчдын 67.1% байсан бол сургалтын дараа 7.2% болж буурсан үзүүлэлттэй байна.

Сургууль дээр хэрэглэдэг шингэний хэрэглээ нь сургалтын өмнө нийт сурагчдын дунд 36.7%, сургалтын дараа 54.6% болж өссөн байгаа нь сургууь дээр шингэнийг өдөр бүр хэрэглэж сурах хандлага ажиглагдав.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол, хүнсний хэрэглээ өнөө үед ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор сурагчдын эрүүл мэндэд сайн хүнсний бүтээгдэхүүнийг асран хамгаалагчийн сонголтоор хэрэглэх хандлага бага байгаа нь сургалтын өмнө нийт сурагчдын байнга иддэг 43%, заримдаа иддэг 29.5%, мэддэг ч идэж чаддаггүй 23.2%, сургалтын дараа байнга иддэг 45.4%, заримдаа иддэг 27.5%, мэддэг ч идэж чаддаггүй 20.8% байгаа нь сурагчдын хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байгаа нь ажиглагдан үр дүнтэй байлаа. 

Leave a Reply