ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭН ОЛГОНО.

МУ-ын Засгийн газраас 2017 онд хүн ам өрхийнхөө амжиргааны түвшинг тогтоох шинэчилсэн судалгааг явуулсан энэ судалгааны дагуу хүн амын амжиргааны түвшин доогуурх айл өрхүүдэд уламжлал ёсоор хүнсний талон өгдөг. Нийт 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн буюу гурил, будаа, мах зэргээр хангадаг байна. 2017 оны 10 сарын байдлаар Багануур дүүрэгт 215 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг байсан бол өнөөдөр 510 өрхөд хүнсний эрхийг олгохоор болоод байна. Засгийн газрын шийдвэрээр насанд хүрсэн хүнд 13,000 төгрөг байсан бол 16,000 төгрөг болж, хүүхэд 6500 төгрөг байсан нь 8000 төгрөг болж нэмэгджээ.

Дүүргийн хэмжээнд гурван хүнсний дэлгүүр 500 өрхөд буюу 2000 хүнд хүнсний эрхийн бичгээр хүнс олгоно. Цаашид тендэр зарлаж хүнсний дэлгүүрийн тоог олшруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тодруулбал 100 өрхөд нэг хүнсний дэлгүүр байхаар тооцож хамтран ажиллах байгууллага аж ахуйн нэгжийг ХХҮХэлтэст ирж бүртгүүлэхийг энэ үеэр онцлон хэлж байсан юм.

Өнөөдөр шинээр батлагдаж байгаа дүрэм журмыг танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох чиглэлээр уулзалтыг зохион байгууллаа. Энэ оны санхүүжилт бүрэн орж ирсэн бөгөөд ондоо багтааж 2 сарын эрхийн бичгийг 500 өрхөд үзүүлэх юм. Мөн Төрийн банкаар дамжуулан 510 өрхийн 2000 хүнд нэрийн данс нээж цахим карт хэвлэж өгснөөр уг үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна.

Leave a Reply