Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал боллоо.

 

Хурлаар Дүүргийн 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай, Дүүргийн оны тэргүүний аж ахуйн нэгж байгууллага, иргэн шалгаруулах журам шинэчлэн батлах тухай, Ээлжит бус IX хуралдааны тов хэлэлцэх тухай 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2017 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Төрийн албан хаагчдад өгөх 300.000 төгрөгийн урамшууллыг Засгийн газраас журам гаргасны дараагаар өгөхөөр шийдвэрлэв.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус IX хуралдааныг 12-р сарын 07-ны өдөр ЗДТГ-ын 202 тоот хурлын танхимд хуралдуулахаар боллоо.

Дүүргийн оны тэргүүний аж ахуйн нэгж байгууллага, иргэн шалгаруулах журам шинэчлэн батлах тухай хэлэлцэж журамд өөрчлөлт оруулан
“ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”
“ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”
“ОНЫ ТЭРГҮҮНИЙ ҮЙЛДВЭР,АЖ АХУЙН ГАЗАР”
“ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖ АХУЙН НЭГЖ”
“ОНЫ ТЭРГҮҮНИЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА”
Дүүргийн оны шилдэг брэнд шагналын төрөлд:
“Оны шилдэг -Бүтээн байгуулалт”
“Оны шилдэг -Иргэнд ээлтэй үйлчилгээ”
“Оны шилдэг – Бүтээгдэхүүн”
“Оны шилдэг- Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”
Дүүргийн оны тэргүүний хүмүүсийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийн төрөлд:
“Оны тэргүүний төрийн жинхэнэ албан хаагч”
“Оны тэргүүний боловсролын ажилтан”
“Оны тэргүүний эрүүл мэндийн ажилтан”
“Оны тэргүүний соёл ,урлагийн ажилтан ”
“Оны тэргүүний санхүүгийн ажилтан”
“Оны тэргүүний инженер техникийн ажилтан”
“Оны тэргүүний худалдаа нийтийн хоол ахуй үйлчилгээний ажилчин”
“Оны тэргүүний тамирчин / дасгалжуулагч”
“Оны тэргүүний үйлчилгээний ажилчин”
зэрэг төрлүүдээр баталлаа.

Оны Тэргүүний хороо шалгаруулах журмыг Тэргүүлэгчдийн саналаар шинээр боловсруулж, Иргэдээс санал авах, гарсан хэрэг зөрчил, шинэ бүтээн байгуулалт зэрэг олон талаар харгалзан Тэргүүний хороо шалгаруулахаар шийдвэрлэлээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.