Техникийн нөхцөл олгохтой холбоотой асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Газар шинээр авах, барилга байгууламж барихад техникийн нөхцөл олгодог дэд бүтцийн болон холбогдох байгууллагууд МЭРГЭЖЛИЙН КОМИСС, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ асуудлаар хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг уулзалтанд Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, “Багануурын Дулааны станц” ТӨХК, “Мэдээлэл холбоо Сүлжээ “ТӨХК, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Онцгой байдлын хэлтэс, ЗАА, Цагдаагийн хэлтэс, “Автожим” ОНӨААТҮГ-ын дарга, ИТА зэрэг 21 хүн оролцож техникийн нөхцөл авахад, олгоход ямар материал бүрдүүлдэг, ямар хүндрэл бэрхшээл байдаг түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Дүүргийн Засаг даргын 2005 оны 03-р сарын 11-ны өдрийн 68 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан мэргэжлийн комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг шинэчлэн боловсруулахаар боллоо. Урьдчилсан техникийн нөхцлийг олгохдоо мэргэжлийн комисс газар хүссэн иргэн, ААН-ийн саналыг хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргаж байхаар боллоо, шинээр баригдаж ашиглалтанд орж байгаа барилга байгууламжийг хүлээн авах ажлын хэсэгт дүүргийн холбогдох байгууллагуудыг оролцуулах саналыг холбогдох газарт хүргүүлэхээр боллоо.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.