Амины орон сууцны цахилгаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.

 

Багануур хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүрэг баруун зүгт тэлэх бодлого барьж байна. Энэ утгаараа дүүрэгт 2014 онд амины орон сууцны ажлыг эхлүүлсэн. Айл өрхүүдийн хувьд цахилгааны асуудал хүнд байсныг Нийслэлийн хөрөнгө оруулалт 100 сая төгрөгөөр 2 КТП барьж ашиглалтанд орууллаа.

КТП ашиглалтанд орсоноор 280 айлыг бүрэн цахилгаанаар хангах боломжтой болж байгаа юм. Тус ажлыг “Багануур энерги” ХХК тендерт шалгаран 10-р сарын 20-ноос 11-р сарын 20-ны дотор хийж гүйцэтгэсэн.

Leave a Reply