Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо.

 

Зөвлөгөөн өнгөрөгч 14 хоногт Нийслэл болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулснаар эхэлсэн.

Өнгөрсөн 21 хоногт 193 ААНБайгууллага ойр орчмын 50 м газрыг цэвэрлэхээс гадна дүүргээс зааж өгсөн 96 байршилд цэвэрлэгээ хийж ажилласан байна. “БЗӨБЦТС” ТӨХК-иас иргэдэд 2 тарифт тоолуурын ач холбогдлыг танилцуулах сургалтыг хороодтой хамтран зохион байгуулж нийт 143 иргэнд мэдээлэл хүргэжээ.

МХХ, ЦХ, Татварын хэлтэс хамтран архи тамхи худалдаалах зөвшөөрөл бүхий газруудад хяналт шалгалт хийсэн ба тамхины хяналтаар 6 зөрчил илрүүлж зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллажээ.

Статистикийн хэлтсээс 2017 оны 10 сарын байдлаар хүн амын өсөлт бууралт, Эдийн засгийн үзүүлэлтийг нийслэлтэй харьцуулсан байдлаар танилцууллаа

Leave a Reply