Улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон түүхтэй.

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Харин энэ жилийн хувьд “Улс тунхагласны баяр”-ын өдөр ням гарагт тохиож байна.

Өнөөдөр Төрийн албан хаагчийн баярын хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр төрд олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдийг шагнаж урамшуулсан ба шинээр төрийн албан хаагч болсон алба хаагчид тангарагаа өргөлөө.

Leave a Reply