СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх, захиргааны хэм хэмжээний акт гаргахад анхаарах асуудал” сэдвээр байгууллагын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад дүүргийн төр захиргааны 23 байгууллагын 34 холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.
Өмнө нь 2016.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийг танилцуулах сургалт хийгдэж байсан боловч энэ удаагийн сургалтаар дээрх хуулийг хэрэгжүүлэхэд практик дээр тулгарч байгаа хүндрэл, хэм хэмжээний акт гаргахад анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ захиргааны акт гаргадаг буюу акт гаргахад оролцдог албан тушаалтнуудыг чадавхижуулах, ахисан түвшний сургалт болсноороо онцлог байв.

Leave a Reply