Төрийн албан хаагчдын дунд спортын 5 төрлөөр тэмцээн зохион байгууллаа.

2017 оныг төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Улс тунхагласны 93 жилийн ойг угтаж төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах, хувь хүний бие бялдрыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын А/391 дүгээр захирамжийн дагуу Төрийн албан хаагчдын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 11 сарын 16-19-ний хооронд спортын 3 төрлөөр зохион байгууллаа.

Тэмцээнд 46 байгууллага, хэлтэс албадын 17 багийн 21-ээс 57 насны 500 гаруй тамирчид оролцсон бөгөөд дэд болон спортын мастер 38, зэрэг цолтой 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин шударгаар өрсөлдөж шилдэг баг тамирчид болон байгууллагаа тодруулан алдаршуулж шилжин явах цом, мөнгөн шагнал, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагналаа.

Дартсны тэмцээний төрөлд:
1-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид
2-р байр 125-р сургуулийн баг тамирчид
3-р байр Биеийн тамир спортын хороо, Усан спорт боулингийн төв, Соёлын ордны баг тамирчид
Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн баг тамирчид
2-р байр Биеийн тамир спортын хороо, Усан спорт боулингийн төв, Соёлын ордны баг тамирчид
3-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид
Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид
2-р байр Боловсрол цогцолбор баг тамирчид
3-р байр Цагдаагийн хэлтсийн баг тамирчид
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид
2-р байр Эрүүл мэндийн төвийн баг тамирчид
3-р байр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн баг тамирчид
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр Шүүхийн тамгын газрын баг тамирчид
2-р байр Цагдаагийн хэлтсийн баг тамирчид
3-р байр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн баг тамирчид
Тэмцээнийн нийлбэр дүнгээр:
1-р байр буюу шилжин явах цомын эзнээр 6 оноогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид
2-р байр 10 оноогоор Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн баг тамирчид
3-р байр 20 оноогоор 125-р сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ.

Leave a Reply