2013-2014 оны хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр сайхан боллоо

Still0901_00001Өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах захирамжийн дагуу 08.00-08.40 цагийн хооронд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн гурван ЕБС, таван СӨБ-ын хичээлийн шинэ жилийн нээлтийг дүүргийн төв талбайд хийлээ. Энэ жилийн хувьд дүүргийн төр захиргааны байгууллагаас сурагчид болон багш, боловсролын байгууллагуудад “Амжилтаа ахиулцгаая” уриалгыг гарган энэ сэдвээр бөмбөлөгөөр дүрс бүтээх уралдааныг нээлтийн ёслолын үеэр зохион байгууллаа. Still0901_00002Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн “Авъяас” хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд цөөн тооны хүүхдүүдийг урлаг спортын арга хэмжээнд хамруулах буюу хүүхдийн авъяас чадварыг шинээр нээн илрүүлэхэд ихээхэн анхаарах болсон. Тэр ч үүднээсээ өнөөдрийн хичээлийн шинэ жилийн нээлт хүүхэд, сурагчдыг жигд хамруулсан байна. Нээлтийн ёслолд дүүргийн Засаг дарга М.Гончигжав оролцон баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “2014 онд Багануур дүүргийн 5 дугаар хороонд 100 орчтой хүүхдийн цэцэррлэг шинээр байгуулагдах бол 340 хүүхдийн суудалтай сургуулийн зураг төсвийг хийлгэхээр болсон. Тун удахгүй Нийслэлийн 125-р сургууль дүүрэгт үүд хаалгаа нээхэд бэлэн болж байгаа, барилгын ажлын гүйцэтгэл дуусах шатандаа явж байна. Мөн энэ хичээлийн жил Зөв монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас багш сурагчид хаа хаа чармайлт гарган, өөрийгөө хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Багануур дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн гурван ЕБС-д 5149 хүүхэд суралцах бол таван цэцэрлэгт 2047 сурагч хүмүүжих тоон үзүүлэлт гарсан байна. Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс ирээдүй хойя болсон хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломжийг бүрдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч, урлаг спортын тэмцээн уралдаанд оролцох болон гаргасан амжилтыг нь үнэлж хүүхэд, баг хамт олонд Засаг даргын нөөц сангаас энэ жил 12 сая төгрөгийг олгоод байгаа юм. Мөн дүүргийн төвөөс алслагдсан 2 дугаар хорооны сурагчдын авулгүй байдлыг хангах, тэдний сурч боловсрох эрхийг хангах үүднээс Боловсрол цогцолбор сургуулийг автобустай болгоод байна. Ийнхүү хүүхдийн төлөө хийсэн олон ажилтай, хийх эрмэлзлэлтэйгээр шинэ хичээлийн жилийг угтаж байна.

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.