МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 111 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА.

 

Ойн хүрээнд гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Дүүрэгтээ анх удаа Багануур Зохиолчдын Нэгдлийн шилмэл яруу найргийн түүвэр ном хэвлүүлж, “Гүн галуутайн цом” хүүхдийн яруу найргийн наадам, зууны манлай “Миний нутаг”шүлгийн нэрэмжит яруу найргийн наадам зэрэг бусад ажлыг зохион байгуулж байна.

Дүүрэг орон нутгаа сурталчлах, их зохиолч Д.Нацагдоржийг болон түүний уран бүтээлийг залуу хойч үеийнхэнд таниулах,бахархах үзлийн төлөвшүүлэх зорилгоор “Гүн галуутай ” цогцолбор сургуулийг их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит сургууль болгон тус сургууль нь нэрэмжит танхим байгуулан уран бүтээлийг сурталчлан ажиллаж байна.

Leave a Reply