ЖДҮ эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Зээлийн батлан даалтын сан, Азийн Хөгжлийн Банк, REACH төслийн багийнхантай хамтран 2017.11.17-ны 14.00 цагаас Засаг даргын Тамгын газрын 202 тоот танхимд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сэдвээр Т.Есүхэй /ЗБДС Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн/, Азийн хөгжлийн банкны зээлд хэрхэн хамрагдах сэдвээр Б.Гантуяа /Азийн Хөгжлийн банкны зөвлөх, Ахлах мэргэжилтэн/, REACH төслийн талаар, төсөл хэрхэн бичих сэдвээр REACH төслийн менежер Б.Хишигсүрэн, төслийн ажилтан Г.Оюунэрдэнэ нар сургалт хийлээ. Сургалтанд нийтдээ 23 хүн хамрагдлаа.

Leave a Reply