“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөн боллоо.

“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөн Төрийн ордны их танхимд 2017 оны 11-р сарын 15-нд болсон байна. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулсан байна. Уг зөвлөгөөнд Багануур дүүргээс 19 оёдол эрхлэгчид хамрагдлаа. Зөвлөгөөнд оролцогчид оёмол бүтээгдэхүүний салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж салбарын мэргэжлийн холбоодоос боловсруулсан хууль, эрх зүйн баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өглөө. Зөвлөгөөнд оролцогчид оёдлын салбарыг зөв хөгжүүлж, оёмол бүтээгдэхүүний худалдан авалтыг зөвхөн дотоодоосоо хангавал 50 мянган хүний ажлын байр гаргах боломжтой хэмээн үзсэн байна.

 

Leave a Reply