Сайн туршлагыг бусад үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлэн хамтдаа дүүргээрээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ болох гэсэн зорилтыг ажил хэрэг болгон хамтран ажиллахыг уриалж байна.

Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг А.Хадхүү захиралтай “Тогосын хөндий” ХХК-ний “Жигүүр” дэлгүүр нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа соёлтой боловсон үйлчилгээг үзүүлэх, ажлын байрны гадна дотор орчин нөхцлийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан нэг сайн санаачилга нь гадна автозогсоолыг будаж 8 цагаан зураас тэмдэг тэмдэглээг өөрсдийн хүч хөрөнгөөр хийсэн нь орчны эмх цэгцийг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлсөн байна. Мөн ажилтнууддаа өвөл, зуны 2 ээлжийн хөдөлмөр хамгаалал, ажлын хувцсыг стандартын дагуу хийлгэн тогтмол хэрэглүүлж хэвшсэн, хэрэглэгч нараа угтах үдэх “Баярлалаа” гэсэн харилцааг үйлчилгээндээ тогтмол мөрдлөгө болгосон нь бусад үйлчилгээний байгууллагуудад дэлгэрүүлэх сайн туршлага болсон байна. Дүүргийн Засаг даргаас санаачилан Багануур дүүргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэн, төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлж, орчны болон үйлчилгээний хүртээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэн ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ болох гэсэн зорилтыг дэмжиж тус компани “Жигүүр” дэлгүүрийн гадна налуу шат хийж, хаалганы босгыг өөрчлөн стандартын дагуу болгосон байна. Цаашид хананы бариул, зориулалтын ОО-ыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн “Багануур Сувилал” ХХК налуу шат, хананы бариулыг шинээр хийсэн. Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь Жайка ОУХАБ-д санал тавьж загвар тохижилттой байгууллага болох зорилт тавин ажиллаж байгаа, Эрүүл мэндийн төв группын хурлын заал, хананы бариул хийсэн зэрэг сайн туршлага байна. Дээрх сайн туршлагыг бусад үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлэн хамтдаа дүүргээрээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ болох гэсэн зорилтыг ажил хэрэг болгон хамтран ажиллахыг уриалж байна. Мөн хэрэглэгч нараа угтах үдэх үйлчилгээний ёс зүйг нийт үйлчилгээний байгууллагууд үйлчилгээндээ мөрдлөгө болгон хэрэглэгч иргэдээ дээдэлсэн дүүрэг болоход хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Дүүргийн зорилтыг хамтдаа хэрэгжүүлсэнээр ашиг шим хүртэгчид нь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш жирэмсэн ээж, хүүхэд багачууд, ахмад настан зэрэг нийт иргэдэд ээлтэй орчин бүрдэж танай байгууллагын үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, байгууллагын соёл, нэр хүнд дээшлэх ач холбогдолтой юм. Та нартаа амжилт хүсье.