Дүүргийн тогооч нар Нийслэлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Нийслэлийн Боловсролын газар, Монголын Тогооч нарын холбоо, Хоол зүй шим судлалын хүрээлэн хамтран 2017.11.11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Нийслэлийн Боловсролын газрын нэрэмжит цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын 2-р уралдаанд дүүргээс нийтдээ 3 тогооч оролцож ур чадвараа сорилоо. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 48 тогооч нар оролцсоноос 138-р цэцэрлэгийн ахлах тогооч Одончимэг 2-р байр эзэлж мөнгөн медаль, мөнгөн шагнал, 193-р цэцэрлэгийн тогооч Мөнхсайхан 3-р байр эзэлж хүрэл медаль, мөнгөн шагнал хүртэж, 131-р цэцэрлэгийн тогооч Бадамжав 10-р байрыг тус тус эзэлсэн амжилттайгаар оролцоод ирлээ. Дүүргээ төлөөлөн оролцсон нийт тогооч нартаа баяр хүргэж ажлын их амжилт хүсэн ерөөе.