Хэрлэнгийн шалган бүртгэх товчооны хяналтыг сайжруулах, Зүүн бүсээс малын халдварт өвчнийг дүүрэг болон Нийслэлд оруулахгүй байхад анхаарах чиглэлээр ярилцлаа.

Дүүргийн удирдлагуудтай Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Адилбиш, НМЭГ-ын лабораторийн эрхлэгч Уранчимэг, Захиргаа аж ахуйн дарга Ганзориг, Хэрлэнгийн ШБТ-ны ахлагч Цэрэнжаргал нар уулзалт хийлээ. Уулзалтанд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Тамгын газрын дарга П.Баттүшиг, Онцгой байдлын хэлтсийн дарга Батбаяр, дэд дарга нар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга холбогдох албан хаагч нар оролцлоо. Зүүн 3 аймгийн 25 сумын 36 багийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний голомттой байгаа, Нийслэл, дүүрэгт халдварт өвчин оруулахгүй байх, Нийслэлийн Засаг даргын орлогчоос ирүүлсэн албан үүргийн дагуу Хэрлэнгийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагааг сайжруулах, тогтмолжуулах цаашид яаж ажиллах, тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан ярилцаж холбогдох газруудад танилцуулахаар боллоо. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2017.11.09-ны өдрөөс эхлэн 21 хоног Цагдаагийн хэлтсийн албан хаагчид Хэрлэнгийн ШБТ-нд дээр 24 цагаар ажиллаж байна.