Худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Монгол улсад Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 96 жил, Багануур дүүрэгт Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 39 жилийн ойг тохиолдуулан Багануур дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын ажилтнуудад 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү Хүнсний объектод тавигдах шаардлага, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, зохистой дадал сэдвээр, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг Худалдаа, үйлчилгээний ажиллагсад тавигдах шаардлага, ёс зүй болон Транс тосны хэрэглээ сэдвээр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх тухай, Цагдаагийн хэлтсийн ахмад П.Алтанцэцэг Зөрчлийн тухай хуулийн тухай тус тус мэдээлэл хийлээ. Нийт сургалтанд 25 ААН, иргэд хамрагдлаа.